Барууны орнуудын ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх үг яриаг худал гүтгэлэг гэж Ираны удирдагч аятолла Али Хаменеи нэрэллээ гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Израилийн талаас өгөх ямарч цохилтод Тегеран хүчтэй хариу цохилт өгнө гэж Ираны удирдагч хэлсэн байна. Москвад 6-р сарын 18-19-нд хийхээр төлөвлөөд байгаа ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар “зургаатай” хийх хэлэлцээрийн ээлжит шат эхлэхийн өмнө Лалын БН улсын удирдагч ийм мэдэгдэл хийлээ. Хаменеигийн энэ мэдэгдэл хэлэлцээрийн явцад муугаар нөлөөлөхгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өөрийн зүгээс мэдэгдлээ. Уулзалтын явцад “зургаагийнханд”санал болгох Тегераны саналыг тэсч ядан хүлээж байна, асуудлыг дипломат арга замаар зохицуулна гэдэгт итгэж байна гэж тэр хэлсэн байна.