Оросын буддын шашинтнууд дүйцэн өдрийг тэмдэглэж байна. Буддын бүх хийдэд хурал хурж байна. Энэ өдөр бурхан Будда Шакьямунын газрын амьдралд гурван чухал үйл явдал болсон гэж үздэг юм. Энэ  өдөр тэр төрж, гэгээрч, нирваан дүрийг олсон юм. Энэ жилийн гол өдөр нь 6-р сарын 4 байгаа ба Буриадын Иволгийн дацанд хадгалагдан байгаа 12-р Бандид хамба лам Дашдожийн Итгэлийн нирваан дүрийг олсон биед мөргөх боломж бүх сүсэгтнүүдэд байгаа юм. Дашдоржийн Итгэл хамба нь 1927 онд 75 настайдаа бурхан болсон ба түүнийг Улаан-Үдээс холгүй оршуулсан юм. Харин 2002 онд түүний чулуун авсыг оршуулсан газраас нь авсан ба түүний цогцс 75 жил газар дор байсан боловч огт муудагүй байжээ. Түүний нирваан дүрийг олсон бие цогцс буддын шашинтнуудын нэгэн шүтээн болсон юм. Буддын сургаалыг хамгаалагчид болон үргэлжлүүлэгчдийг лам нар даллан дуудах ном уншснаар маргааш энэ баяр өндөрлөх юм байна.