Хятад улс ойрын ирээдүйд одоогийн цэргийн өсөн нэмэгдэж байгаа хөгжлөөрөө АНД бүс нутагт тэргүүлэх байр суурь эзлэнэ гэдэгт АНУ түгшиж байна. Ингээд ам хэлнээс ажил хэрэгт шилжье. Сингапурт болсон аюулгүй байдлын асуудлаарх бага хурал дээр АНУ-ын БХЯ-ны сайд Леон Панетта, одоогийн байдлаар америкийн хөлөг онгоцуудын тал нь Атлантын далайд нөгөө тал нь Номхон далайд байгаа бол 2020 он гэхэд 60% нь Номхон далайд, 40% нь Атлантын далайд байх болно гэж мэдэгдлээ.Вьетнамын дайнд ялагдсныхаа дараа 37 жилийн өмнө гарч явсан Номхон далай дахь вьетнамын Камрань боомтод америкийн ТЦХ-ий гол тулгуур нь байх юм. Энэ боомтод америкийн хөлөг онгоцууд орох боломжтой болсон нь америкийн стратегийн “үндсэн хүчин зүйл” гэж сайд тэмдэглэсэн байна.

Вашингтон Вьетнам улстай харьцах харилцаагаа шинэ түвшинд гаргах гэж байна гэж Панетта хэлсэн байна. Энэ 6-р сард болох Вьетнам, АНУ-ын БХЯ-дын сайд нарын хэлэлцээр дээр энэ асуудлыг хэлэлцэх юм. Хятад улс өөрийн хөршүүдтэйгээ Өмнөд Хятадын тэнгист нутаг дэвсгэрийн маргаантай байгаа энэ үед АНД-н үйл явдалд нөлөөгөө өсгөхийг хүсэж байгаа гүрэн улсын хувьд Камраньд байрлалтай болно гэдэг ихээхэн боломжийг нээж өгч байгаа юм. Ашигт малтмалын болон нүүрс устөрөгчийн ихээхэн нөөцтэй гэж тооцож байгаа энэ далайн ихээхэн хэсгийг Бээжин авахаар санаархаж байгаа нь тодорхой юм. Энэ хэсгийн төлөө Хятад улстай Вьетнам, Филиппин зэрэг дөрвөн орон маргалдаж байгаа юм. Урьд нь байсан цэргийн эвслээ ашиглан Вьетнам, Энэтхэг улсуудтэй түншийн харилцаагаа бэхжүүлэх замаар АНУ-ын стратегийг эргэн харах болсон нь Хятадын өсөн нэмэгдэж байгаа цэргийн сүр хүчийг сөрөн зогсохтой холбоотой юм гэсэн “Вашингтон пост” сонины өгүүлэлээс иш татан “Независимая газета” сонин бичсэн байна. Панетта Ази тивийн орнуудаар хийж байгаа айлчлалынхаа үеэр Вьетнам улсын дараа очих улс нь Энэтхэг юм. Америкийн санал санаачлагад Энэтхэг улс хэрхэн хандах бол доо.

Манай улсын бодлогод АНУ нөлөөлөхийг хүлцэхгүй гэж Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингх мэдэгдсэн ч гэлээ одоогийн эвслийн засгийн газрыг тэргүүлж байгаа Энэтхэгийн Үндэсний конгресс нам америкийн санаачлагад эерэг хандаж байна. Сингапурт болсон бага хурал дээр Энэтхэг улсын БХЯ-ны сайд Араккапарамбила Энтони Хятадын өсөн нэмэгдэж байгаа цэргийн төсвөөс Энэтхэг улс болгоомжилж байна гэж хэлсэн байна. Хэрвээ Энэтхэг шиг агуу том улс Хятадын байр суурийг өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаа бол энэ нь АНД-н бүс нутагт шинэ холбоо байгуулах гэж төлөвлөж байгаа Вашингтонд сайхан далим болно.