«МАГАТЭ-гийн болон Иран улсын төлөөлөгчид  энэ сарын 8-д Вена хотноо уулзаж, ираны цөмийн  асуудлыг хэлэлцэнэ»  гэж   агентлагын ерөнхий захирал Юкио Амано   байгууллагын захирагчдын зөвлөлийн чуулган дээр  өнөөдөр зарлав. Агентлагын гишуун   35  улсын тэдгээрийн дотор Орос орны  төлөөлөгчид ираны  Парчин дахь барилгад очиж орох  боломжийг  хэлэлцэж байна. Өрнөдийн тусгай  албад  «хориглосон  ажиллагаа тэнд хийж байна» гэж сэжиглэж байна. « Ираны цөмийн  барилгаануудыг байцах талаар Тегерантай  тохиролцож, зохих баримт бичигт  ойрын  үед гарын үсэг зурна» гэж  Юкио  Амано өнгөрсөн долдоо хоногт  мэдээлсэн юм.