«Ирак  улсын нийслэл -Багдадад дэлбэрэлт гарснаас 15 хүн  амь   үрэгдэж, 60 орчим хүн  шархагдсан»  гэж Франс Пресс  агентлаг мэдээлэв. Нөгөө  мэдээлэлээс үзвэл 18 хүн - амь үрэгдэж, 50 хүн шархагджээ. Дэлбэрэх төхөөрөмжтэй автомашин  эрүүл мэндийн  яамны   болон  шиитудын  орон нутгийн  захиргааны байшингуудын ойролцоо дэлбэрлээ. Иракын суннитууд, шиитудын омогуудын хоорондын харилцаа хурцдасны улмаас  эмх замбараагуй байдал гарч,   иргэний  дайн эхэлж,  отог омогын болон шашны   шалтагаар хагарал гархаас шинжээчид айж байна