Хойд Кавказын Дагестан улсын Буйнакскын районд Улсыг аюулаас хамгаалах холбооны албаны удирдах газрын мэргэжилтнүүд цахилгаан дамжуулах шугамын тулгууранд тавьсан дэлбэрэх бодисыг хоргүй болгосон байна. Энэ бөмбөгийг ням гаригт илэрүүлсэн гэж тус БН улсын хууль сахиулах байгууллагын эх сурвалж “Интерфакс” агентлагт уламжилсан байна. Бөмбөгийг хоёр метрийн өндөрт байрлуулсан байсан тул эхлээд түүнийг салгаж авах дараа нь хоргүй болгох ажил үнэхээр хүндрэлтэй байжээ. Энэ ажиллагаа амжилттай дуусан ба дэлбэрэх бодисын хэсгүүдийг шинжээчидэд дамжуулан өгнө гэж тус агентлагт ярилцлага өгсөн хүн өнөөдөр мэдээлсэн байна. Цахилгаан дамжуулах шугамын эвдрэлийг шалгадаг “Дагестаны нэгдсэн сүлжээний компани” нэртэй ХХК-ийн ажилчны мэдэгдлийн дагуу ням гаригийн орой шалгаж энэ бөмбөгийг илэрүүлсэн гэж Дагестаны ДХЯ-ны хэвлэлийн алба урьд нь мэдэгдэж байсан юм. Хоёр тулгуурт наасан гар хийцийн бөмбөг дэлбэрсэн ба гурав дахь нь дэлбэрээгүй байсныг олж авсан байна.