0Өмнөд Солонгосын нийслэл Сеүл хотын цагдаагийнхан БНАСАУ-ын тагнуултай хамтран ажилласан байж магадгүй нөхрийг баривчилсан гэж орон нутгийн ОНХМХ-үүд өнөөдөр мэдээлсэн байна. Хятадад байдаг БНАСАУ-ын тагнуултай холбогдсон байж магадгүй нэгэн эрэгтэй хүнийг баривчилсан байна. Тэрээр Өмнөд Солонгос улсын тоглоомын хөтөлбөрүүдийг хордуулах кодыг тараах ётой байсан бололтой. Мөрдөн байцаалтын дүнгээс харахад сэжигтэн Чо овогт 2009 оны 9-р сард хойд солонгосын тагнуулын ерөнхий газрын төлөөлөгчидтэй хятадын Шеньян хотод уулзсан байна. Хууль бус программ хангалт бүтээснийхээ төлөө тэр 10 сая вон буюу 10 мянган доллар авсан  байна гэж хууль сахиулах байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна. DDos-дайралтын тусламжтайгаар компьютерийн сүлжээг эвдэх серверийг Өмнөд Солонгос улсад байгуулж хойд солонгосын тагнуулуудад ашиглуулсан хэргээр түүнийг бас буруутгасан байна