ОУ-ын Доод Новгород хотод болсон тэмцээнд оросын иргэн Евгения Канаева уран сайхны гимнастикын олон төрөлтөөр Европын аврага боллоо. Тэрээр 118,150 оноо авсан байна. Мөнгөн медалийг 116,425 оноо авсан бас нэг оросын иргэн Юлия Меркулова хүртсэн байна. Гуравдугаар байрыг 114,850 оноо авсан Азербайжан улсын иргэн Алия Гараева эзэлсэн байна.