Иракын янз бүрийн хотуудад явуулж байгаа алан хядах ажиллагааны явцад амь насаа алдаж байгаа иракчуудын тоо гурван сар дараалан өсөн нэмэгдэж байна. Тус улсын ДХЯ, ЭМЯ-ны хамтарсан илтгэлд энэ тухай мэдээлсэн байна. Харин америкийн кампанит ажиллагааны үеийнхийг бодвол амь үрэгдэгсдийн тоо эрс буурсан байна гэж илтгэлд дурджээ. Алан хядагчдын ажиллагаанаас болж 5-р сард Иракт 132 хүн амь насаа алдснаас 90 нь энгийн номхон иргэд, 20 нь цагдаа, 22 нь цэргийн албан хаагч байсан байна. Дөрөвдүгээр сард энэ тоо 126, гуравдугаар сард 112 байжээ. Багдадад 5-р сарын 31-нд болсон алан хядах ажиллагаа хамгийн том нь болсон байна. Энэ алан хядах ажиллагаанаас болж 17 хүн амь насаа алдсан юм.