Сири улсын ерөнхийлөгч Башар Асад өнөөдөр сирийн парламентын депутатуудад хандаж үг хэлнэ гэж сирийн төв телевиз мэдээллээ. Сирийн хямралыг зохицуулах асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан тус улс бүрэн хэмжээний иргэний дайны ирмэгт тулаад байна гэж мэдэгдснээс хойш нэг өдрийн дараа Асад парламентад үг хэлэх гэж байгаа нь тодорхой болжээ. АОЛ-ийн гишүүн улсуудын ГХЯ-дын сайд нар Сири улсын нөхцөл байдал болон сирийн Хула тосгонд энгийн номхон иргэдийг бөөнөөр нь алсан хэрэг явдлыг хэлэлцэж байгаа юм. Тэнд 5-р сарын 26-нд 100 гаруй хүнийг алснаас 30 гаруй нь хүүхэд байсан юм.