Энэтхэг, Пакистан улсуудыг элсүүлэн ШХАБ хүрээгээ тэлэх ёстой. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлал хийхийн өмнө ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. Оросын ерөнхийлөгч энэ айлчлалынхаа үеэр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа аюулын эсрэг зөвхөн харилцан мэдээллэж хамтын хүчээр тэмцэж болно гэж Лавров тэмэглэлээ. “Манай бүс нутагт болон түүний гадна нэр хүнд нь асар их өсөж байгаа ШХАБ-ыг өргөтгөхтэй тэнцэх зүйлийг бид олж харахгүй байна гэж” тэр бас хэлсэн байна. Одоогийн байдлаар ажиглагчдын статустай байгаа Энэтхэг, Пакистан улсуудыг элсүүлэх нь ШХАБ-ын нөөц бололцоог эрс нэмэгдүүлж, түүний олон улсын нэр хүндийг өсгөнө гэж Лавров онцлон тэмдэглэлээ. Одоо ШХАБ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой цогц асуудлыг боловсруулж байна гэж тэр хэлсэн байна. Ажиглагч улсууд болон ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн тоо нэмэгдсээр байна гэж тэр нэмж хэлсэн байна. “Яриан хэлэлцээний түнш болох саналтай Турк улс болон ажиглагчийн статус олгохыг хүссэн Афганистан улсын хүсэлтийг бид дуртайяа хүлээж аваад байна. Бээжинд болох ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүнүүд энэ хоёр улсын мэдэгдлийг дэмжинэ гэдэгт найдаж байна гэж” Лавров хэлсэн байна.