Санкт-Петербургтт өнөөдөр болж байгаа ОУ-ЕХ-ны хоёр өдрийн 29 дэх дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ЕХ-ны удирдлагууд уулзана. ЕХ-ны төлөөлөгчдийг ЕХ-ны дарга Херман Ван Ромпей, Европын комиссийн дарга Жозе Мануэл Баррозу нар тэргүүлж байна. Өнөө орой итгэлцэлийн байдалд болох албан бус оройн зоогны үеэр хэлэлцээр эхлэх бөгөөд даяарчлалын эдийн засгийн байдал болон ОУ, ЕХ-ны худалдаа эдийн засгийн хүрээн дэх байдал тэр дундаа дэлхийн санхүүгийн хямралын хор уршгийг хэрхэн даван туулж байгаа тухай хэлэлцэх болно. Харин албан ёсны хэсэг нь маргааш өглөө бүгд хуралдаанаар эхлэх ба хамтын ажиллагааны асуудалд бүрэн зориулагдах болно. Дараа нь гол төлөв олон улсын асуудалд зориулагддаг ажлын үдийн зоог барина. Энэ үдийн зоогийн үеэр Хойд Африк болон Ойрхи Дорнодын байдал, Ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойгын нөхцөл байдал зэргийг хэлэлцэх юм.