Засаг дарга нарын сонгуулийн тухай хууль Орост хүчин төгөлдөр болов. Тэднийг томилох ёс журам одоогоос найман жилийн өмнө тогтсон билээ. Одоо сонгогчид бүс нутгийн удирдагчаа сонгох болсон. Хуулийг улс оронд явагдаж байгаа улс төрийн шинэтгэлийн хүрээнд батлав. Ойрын намар энэ хуулийг даган мөрдөж хэдэн бүс нутагт сонгууль явуулах юм.

Шинэ хууль ёсоор засаг даргыг нууц санал хурааж сонгоно. Санал хураалтад оролцсон хүмүүсийн 50 хувь нэмэх нэг санал авсан нэр дэвшэгч сонгогдох юм. Тэгж чадахгүй бол анхан шатны сонгуулийн үр дүнгээр эхний хоёр байр эзлэсэн нэр дэвшэгчид 2 дахь шатны сонгуульд оролцоно.

Бүс нутгийн тэргүүний албан тушаалд улс төрийн намаас ба биеэ дааж нэр дэвшиж болно. Нэр дэвшэгч хоёр болзолыг биелүүлэх юм. Төрийн тэргүүн намуудтай зөвлөлдэж мэднэ. Орон нутгийн хурлын гишүүдийн 5-10 хувь нь нэр дэвшэгчийг дэмжих ёстой. Биеэ даасан нэр дэвшэгчийг бүс нутагт суугаа сонгогчдын наанадаж 2 хувь нь дэмжих ёстой.

Улс төрийн судлаач Евгений Минченко тайлбарлан хэлэхдээ: «Миний бодоход биеэ даасан нэр дэвшэгчийг дэмжих сонгогчдын хувийг нэг хувь хүртэл багасгаж, намуудад ногдох болзолыг өрдөө хүчингүй болгож болно. Юу гэвэл парламент ба бүс нутгийн хууль тогтоох хуралд сонгогдсон намууд хүн амын дэмжлэг тэртэй тэргүй хүлээсэн» гэв.

Үйл явцыг оновчтой болгох систем төлөвшиж байна гэж улс төр судлаач Игорь Поляков хэлээд: «Холбооны субьектийн тэргүүнийг ямар ч болзол тавилгүй, гарын үсэг зуруулах ажил хийлгүй сонгоход эртдэнэ гэж бодож байна. Ийн хэм хэмжээний учир агуулга юу вэ? Ирээдүйн хотын засаг захиргааны дарга буюу бүс нутгийн засаг дарга үр бүтээлтэй ажиллахын тулд орон нутгийн хэмжээнд дэмжлэг заавал хүлээх ёстой. Орон нутгийн хүн ам өөрийг нь мэдэхгүй эсвэл эсэргүүцэж байгаа бол нэр дэвших нь ор үндэсгүй хэрэг болно» гэв.

Ерөнхийлөгч намуудтай зөвлөлдөх заалт парламентад шируун санал шуумжлэл өрнүүлснийг дурдая. Төгсгөлийн хувилбарт засвар оруулжээ. Ерөнхийлөгч ийн зөвлөлдөөн хийх эсэхийг өөрөө шийдвэрлэнэ. Түүнээс гадна төрийн тэргүүнтэй хийх зөвлөлдөөн ерөнхийлөгчээс нэр дэвшэгчэд хориг тавих боломж олгохгүй.

Шинэ хуулийн дагуу бүс нутгийн засаг даргыг 5 жилээр сонгоно. Тэр мөн албан тушаал хоёр хугацаа дараалан хашиж болно. Засаг дарга хууль тогтоомжийг зөрчвөл түүнийг огцруулна. Шүүх бүс нутгийн тэргүүний гэм бурууг тогтоох ёстой. Хуулийн зорилго улс орныхоо улс төрийн амьдралыг иргэдэд улам сонирхуулахад оршино.

Засгийн улс төрийн шинэтгэл явуулах санаачилга өнгөрсөн оны 12-р сард дэвшүүлснийг дурдая. Тэр үед ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев Улсын хуралд зориулсан илгээлтдээ энэ тухай өгүүлжээ. Владимир Путин оросын оршин суугчидтай телевизээр шууд харилцах үеэрээ бүс нутгийн засаг дарга нарын сонгуулийг сэргээхийг мэдэгдсэн билээ.