0Лалын БН улсыг үндэслэн байгуулагч аятолла Рухолла Мусави Хомейнигийн нэрээр нэрлэгдэх шинэ сансарын буудал барих ажил Иран улсад дуусах гэж байна. Тус улсын БХЯ-ны сайд Ахмад Вахиди ИРНА агентлагт бямба гаригт энэ тухай мэдээлсэн байна. Сансарын буудал барих ажлын гүйцэтгэл 80%-тай байна гэж тэр хэлжээ. Ойрын үед энэ буудлаас ираны үйлдвэрийн хиймэл дагуулууд болон лалын улсуудын сансарын аппаратуудыг арилжааны шугамаар хөөргөх юм. Хамгийн түрүүнд ираны “Толу” хиймэл дагуулыг сансарт хөөргөнө гэж сайд мэдээлсэн байна. Энэ шинэ сансарын талбар чухам хаана байрлаж байгааг тэрээр тодруулсангүй. Одоог хүртэл Иран улс өөрийн пуужингуудаа Семнан муж дахь сансарын буудлаас хөөргөж байсан юм. Энэ жилийн зуны дунд сард макака сармагчинтай ираны хоёр дахь биокапсулыг хөөргөхөөр төлөвлөөд байна.Энэ арван жилийг дуусахаас өмнө сансарт хүн хөөргөх ёстой гэсэн зорилтыг Лалын БН Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмединежад хоёр жилийн өмнө Үндэсний сансарын агентлагын өмнө тавьсан билээ.