Евро-2012-т оролцох багууд тоглолын багаа бүрдүүллээ. Энэ аврага шалгаруулах тэмцээний найдвартай баг нь Германы баг гэж шинжээчид үзэж байна. Оросууд плей-оффт хөнгөхөн үлдэнэ, гэхдээ шигшээ багын ерөнхий дасгалжуулагч Дик Адвокат шөвөгт үлдхийн төлөө тэмцэнэ. 2008 оны дэлхийн аврагад оросууд 3-т орсон юм. Энэ амжилтыг ахиулахын тулд дасгалжуулагчдын бүрэлдхүүнийг хүч нэмэгдүүллээ. Хаалгачдын бэлтгэлийг оросын алдартай хаалгач Сергей Овчинников, ерөнхий биен тамирын бэлтгэлийг голландын иргэн Раймонд Верхейен нар хангах болно. Үүнээс гадна Варшав руу хамгийн хүчтэй хөл бөмбөгчид явж байна. Бүлэг дотроо оросуудын хамгийн хэцүү өрсөлдөгчид бол польшууд юм.

Учир нь тэд дошин дээрээ тоглож байгаа нь маш том давуу тал юм гэж хөл бөмбөгийн тоймч Михаил Поленов үзэж байна. Манай бүлэгт бүрэлдхүүнээрээ хамгийн хүчтэй нь оросын шигшээ баг юм. Яагаад гэвэл манай хөл бөмбөгчид бүгдээрээ олон улсын туршлагатай юм. Ийм баг зөвхөн польшуудад л байгаа байх. Харин нэртэй тамирчдаараа бол бид илүү юм. Манай өрсөлдөгч бүрт өөрийн сайн муу талууд байгаа. Жишээ нь, Грек улсын шигшээ баг 8 жилийн өмнө Европын аврага болсон тэр баг биш. Бүрэлдхүүнээрээ ч тоглолтын арга барилаараа ч тэс ондоо баг болсон юм. Одоо энэ баг маш хурдтай, давшилтын баг болж хувирсан. Чех улсын баг уламжлал ёсоор хэцүү баг гэж тооцогддог, одоо маш хүчтэй баг болсон. Энэ баг зарим талаар санаачлага муутай, болхидуу байж болно гэхдээ энэ нь бид хөнгөхөн ялна гэсэн үг бишээ. Харин польшуудын хувьд бол тэд дошин дээрээ тоглоно. Энэ нь дандаа давуу талыг өгдөг. Бид бүлгээсээ гарах боломжтой байна. гэж тэр ярилаа.

2004 онд грекийн баг санаанд оромгүй байдлаар аврага болж байсан тэр “грекийн гайхамшиг” давтагдахгүй л бол оросууд шөвгийн дөрөвт хөнгөхөн үлдэнэ. Харин тэнд биднийг жинхэнэ хүчтэй өрсөлдөгчид хүлээж байх болно гэж хөл бөмбөгийн шинжээч Антон Лисин үзэж байна. Голландын дасгалжуулагчийн консерватизм байгаа ч гэлээ Дик Адвокатын шигшээ баг тодорхой нэг түвшингээс буухгүй гэдэгт биднийг итгүүлж чадлаа. Харин энэ түвшин Грек, Чех улсуудын багаас дээгүүр байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хамгийн гол нь бид польшуудыг л өмнүүрээ оруулчихвий гэсэн болгоомжлол байна. Тэд Европын аврагад маш их ул суурьтай бэлтгэж байгаа. Энэ шигшээ олон улсын рейтингд тийм ч дээгүүр ордоггүй ч гэсэн гэнэтийн юм үзүүлж чадах юм гэлээ.

Өчигдөр Цюрихт Италын багтай тоглосон нөхөрсөг тоглолтоор Евро-2012 тэмцээнд оролцох оросын шигшээ багын бүрэлдхүүн тодорлоо. Тэд италын багыг 3:0 харьцаатайгаар бут ниргэсэн билээ. Тохиролцооны тоглолтын шуугианд нэр холбогдсон италын шигшээ багын болон питерийн “Зенит” багын хүчтэй довтлогч Доменико Кришитог энэ удаагийн тэмцээнд оруулаагүй учир эсрэг багынханд амаргүй байлаа. 2004 оны Европын аврага шалгаруулах тэмцээний үеэр болсон захиалагт тоглолтууд болохгүй гэдгийг энэ хатуу арга хэмжээ харуулж байна гэж Михаил Поленов үзэж байна.

Тэр үед Швед, Дани улсын шигшээ багууд Италийн шигшээ багыг плей-оффд оруулахгүйн тулд 2:2 харьцаатайгаар ничиж байсан байна. Скандинавын хоёр баг хоорондоо тохиролцон тоглож италын багыг бүлгээс нь гаргаагүй юм. Энэ нь тохиролцсон тоглолт байсан гэж ярьж байсан, гэхдээ би үүнд итгэдэггүй юм. Шигшээ багтаа ирж тоглож байгаа хөл бөмбөгчид цалин авдаггүй бөгөөд хэрвээ авдаг бол тэдний клубт авдагтай харьцуулах ч аргагүй юм. Энэ бол нэр хүндийн асуудал юм. Европын аврага болно гэдэг бол хөл бөмбөгчдөөр хөдөлгөж байгаа, учир шалтгаан юм. Хэрвээ тэд тохиролцооны тоглолт хийх юм бол энэ тоглолт ямарч утгагүй юм гэж тэр ярилаа.

 Варшавт Европын аврага шалгаруулах тэмцээн эхлэх 6-р сарын 8-нд оросууд чехуудтай анхны тоглолтоо хийх юм. Дараа нь тэд Грек, Польшийн багуудтай тоглох болно. Харин Киевт хэн хэн аврагын төлөө тоглох бол гэж мэргэжилтнүүд маргасаар байна.