0Нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн мянга мянган хүн израилийн гурван хотод жагсаал цуглаан хийж байна. Жагсаал Тель-Авив, Иерусалим, Хайф хотуудад болж байгаа юм. Бямба гаригт Тель-Авив хотод 3-5 мянган хүн жагссан байна. Баячуудын татварыг нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх зэрэг шаардлагыг жагсаал цуглааныг зохион байгуулагчид тавьсан байна. Эсэргүүцлийн өргөн хэмжээний ажиллагаа Израильд өнгөрсөн зун бас болсон юм. Тэр үед гудамжинд 500 мянган хүн жагссан билээ.