Сири улсад гал зогсоохыг хянаж байгаа олон улсын ажиглагчдын тоог нэмэгдүүлж, эрхийн нь өргөжүүлхийг АОЛ-ийн тэргүүн Набиль аль-Араби НҮБ-ын АЗ-өөс хүслээ. Телевизийн “Аль-Жазира” суваг энэ тухай мэдээлсэн байна. Миний энэ хүсэлт бол гадны хүчнийг дайран оруулах гэсэн санаа бишээ гэж АОЛ-ийн тэргүүн урьд нь сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Дипломатчийн мэдээлснээр Нью-Йорк дахь НҮБ-ын АЗ энэ захиаг хүлээж авсан байна. Бямба гаригт Катарын нийслэл Доха хотод болсон Сирийн асуудлаарх АОЛ-ийн орнуудын ГХЯ-дын сайд нарын хуралдаан дээр НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан тус улс өргөн хэмжээний иргэний дайны ирмэгт тулаад байна гэж мэдэгдсэн байна. “ОУ Башар Асадын дэглэмийг дэмжих байдлаа үргэлжлүүлснээрээ асуудлын  нэг хэсэг болсноос асуудлыг шийдвэрлэх хэсэг болж чадаагүй. Асадыг төрийн эрхээс зайлуулах асуудал дээр хамтран ажиллах юм бол ОУ түүнийг шийдвэрлэх асуудлын нэг хэсэг болно гэж” сөрөг хүчний Сирийн үндэсний зөвлөл гэгчийн тэргүүн Бурхан Гальюн өөрийн зүгээс мэдэгдсэн байна. АОЛ-ийн гишүүн улсуудын ГХЯ-дын сайд нар Сири улсын нөхцөл байдал болон сирийн Хула тосгонд энгийн номхон иргэдийг бөөнөөр нь алсан хэрэг явдлыг хэлэлцэж байгаа юм.