Сирийг улс төрийн хямралаас гаргах арга зам дээр хамтран ажиллахаар ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар тохиролцлоо. АНУ-ын Төрийн департаментийн эх сурвалжаас иш татан Франс Пресс агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Сири улсад засгийн газрын эсрэг хөдөлгөөн жил гаруй үргэлжилж байна. НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөтэй холбогдуулан 4-р сараас эхлэн эвлэрэл тогтоод байгаа ба түүнийг НҮБ-ын ажиглагчид хянаж байгаа юм. Харамсалтай нь мөргөлдөөнд оролцож байгаа талууд шинэ шинэ мөргөлдөөн болон хохирогсодын тухай байнга мэдээлсээр байна. 5-р сарын 25-26-ны хооронд сирийн Хула тосгонд болсон эмгэнэлт явдал дэлхий дахиныг цочирдууллаа. Олон улсын ажиглагчдын мэдээлснээр тэнд 100 гаруй хүн тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүд алагдсан байна.