Ливан, Сирийн хил дээр суннит, алавитуудын хоорондох мөргөлдөөн намжихгүй байна. Сирийн үйл явдалаас үүдэн лалын янз бүрийн урсгалууд хоорондоо байлдах болсон юм. Триполи хотын төвд ширүүн байлдаан болж байна. Нэг хоногийн дотор тэнд 12 хүн алагдаж, 40 гаруй хүн шархадсан байна. Энэ мөргөлдөөн Ливаны хөрш зэргэлдээ бусад нутагуудад үсэрхийлж магадгүй байна. Сирийн сөрөг хүчнийг дэмжиж байгаа суннитуудын хэт даврагч бүлэглэлүүд болон сирийн ерөнхийлөгч Башар Асадын нэг нутгийнхан алавитууд зөвхөн галт зэвсэг хэрэглээд зогсохгүй гранат шидэгч хэрэглэн байлдаж байна. Ливаны цагдаагийнхан энэ мөргөлдөөнийг зогсоохыг оролдож байгаа боловч ямар ч үр дүнд хүрэхгүй байна. Мөргөлдөөн болж байгаа нутгаас хүмүүс дүрвэж байна. Энэ бүс нутагт болж байгаа сүүлчийн үйл явдал шашин хоорондын харгис хэрцгий дайн үүсэж магадгүй гэдгийг харуулж байна гэж НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан Катарт мэдэгдлээ.