Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр  Кремльд “Эцэг эхийн алдар” одон гардуулав. Уг арга хэмжээ өмнө өдөр болсон  Олон улсын  хүүхдийг хамгаалах өдөрт зориулсан юм.  Кремльд тус улсын янз бүрийн бүс нутгийн 12-8 хүүхэд өсгөж байгаа олон хүүхэдтэй 8  гэр бүл уригджээ.  Ёслолын арга хэмжээн дээр Путин хэлсэн үгэндээ, ойрын таван жилийн “Хүүхдийн ашиг сонирхолыг хамгаалах  Үндэсний стратегийн үйлчилгээний “тухай   зарлигт гарын үсэг зурсан тухайгаа хэлэв. Тэрхүү зарлигт  өвсөр үеийнхэнийг тав тухтай, сайн сайхан болон аюулгүй  орчныг бүрдүүлэхийг тодорхойлж, оросын хүүхэд бүрийн эрхийг хамгаалж, тал бүрийн хөгжилтэй, өв тэгш хүмүүжүүлэхийг  заажээ. Ерөнхийлөгч  эцэг, эхийн одон болон бусад гавъяа  шагналуудыг  хүртэх ёстой гэр бүлүүд  улам олон болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Өмнө нь Кремльд уригдсан гэр бүлүүд Кремлийн Соборная плошадь талбайн харуулын явган болон морьтой цэргүүдийн жагсаалыг үзэх боломжтой байсан.