”Оросын дуу хоолой” радио  дипломатуудын ээлжит уулзалт зохион явууллаа.  Зуны эхний өдөр  Элчин сайдуудын клуб “хаврын” дараах арабын ертөнцийн ирээдүйн тухай хэлэлцэв.

Уулзалт дээр Ойрхи-Дорнодын орнуудын элчин сайдууд  болон ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов нар оролцов.  Тэрээр хэлэхдээ, Ойрхи-Дорнодод баримталж байгаа  Орос улсын бодлого нь “арабын хаврын” дараа зарчмын хувьд өөрчлөгдөөгүй. Москвагийн хувьд мөргөлдөөнт талуудыг эвлэрүүлэх нь нэн чухал байсан, цаашид ч  байх болно гэж Богданов мэдэгдэлдээ цохон тэмдэглээд

«Орос улсын Ойрхи-Дорнодод явуулах бодлогыг  шинэ бодлого гэж үзэх юм бол энэ нь нилээд дөвийлгэсэн зүйл болно. Учир нь үйл явдлуудад ханддаг манай суурь хандлагууд нь  бүр эхнээсээ  огт  өөрчлөгдөшгүй байдаг төдийгүй зарчмын хувьд ямар нэгэн эргэн харах шаардлагагуй.Бид бүс нутгийн иргэдийн хүсэл эрмэлзэл, сайн сайхан амьдралд хүрэх гэсэн тэдний тэмүүлэл, ардчилал болон шудрага ёсыг тогтоох гэсэн тэр бүхэнд бид хүндэтгэлтэй ханддаг. Нөгөөтэйгүүр, Ойрхи-Дорнод болон Хойд Америкийн орнуудын  аливаа дотоодын мөргөлдөөн  нь энх тайвнаар,  үндэсний яриа хэлэлцээрийн замаар гадны ямарваа хүчний оролцоогүй  шийдэгдэх ёстой гэж бид үзэж байдаг юм» гэлээ.

Египтийн тал ирээдүй өөд  итгэл дүүрэн харж байна.  Арабын БН Египет  улсаас ОХУ-д суугаа Элчин сайд  Мохаммед Алла Эльдин Шавки Эльхадиди  Египтийн үйл явцыг египтийн ард түмний  хүсэл эрмэлзэл, итгэл найдварын  хувьсгал  гэж нэрлээд

«Египтэд  нилээд  гүнзгий өөрчлөлтүүд гарч байна.  Энэ бол түүхийн зааг, шинэ шатны эх юм. Сүүлийн фараоны төр барих цаг дууссан гэж ярьдагийн  адил, Египтэд түүхийн нэг шат дуусч, түүний эсрэг хувьсгал гарч ирсэн нь үнэхээр гайхамшиг.  Ард түмэн босч, фараонууд унасан. 1-р сарын 25-нд болсон явдал бол египтийн иргэдийн өдөр тутмын амьдралд  тусгалаа олсон. Энэ бол  энгийн египтүүдийн хүсэн хүлээж байсан  итгэл найдвар,  хүсэл эрмэлзэлийн   хувьсгалын  илэрлүүдийн нэг юм» гэлээ.

Гэхдээ цаг хугацаа  Ойрхи-Дорнодын орнуудыг өөрийн сонирхолуудыг тулгахыг оролдох гадны түрэмгий хүчний бодлогын нөлөөнд автагдуулж болох талтай гэж Сирийн Арабын БНУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Риад Хаддад тэмдэглээд

Ойрхи-Дорнодын бүс нутаг энэ өдрүүдэд  маш хүнд хэцүү зовлонтой цагийг туулж байна.Нилээд хүчтэй гүнзгий  өөрчлөлтүүд гарч байна. Энэ нь гадаад гүрнүүдийн анхаарлыг  татаж байна. Яагаад гэвэл, бүс нутаг нефть болон байгалийн ашигт малтмалаар    баян. Би та бүхний анхаарлыг  зарим орнуудын дэлхийн ноёрхолыг тогтоох гэсэн хүсэлд хандуулахыг хүсч байна. Тухайлбал, Ойрхи-Дорнодын орнуудад үүний тулд хурцадмал байдлыг үүсгэж байна. Гадна талын хүчин зүйл бол чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд иймээс манай бүс нутагт хүчтэй нөлөөлж байна» гэлээ.

Хүнд цаг үед арабын орнуудыг дэмждэг Орос улсын үүргийн тухай Мароккийн Вант улсын Элчин Абделкадер Лешехеб хэлэхдээ «Манай өнгөрсөн түүх та бүхэнд тодорхой.  Бид хамтран ажиллаж, харилцан ажиллагаатай байсан. Энэ замыг бид үргэлжлүүлэх  ёстой юм. Энэ  хандлагыг бид үргэлжлүүлэх ёстой.  Манай ард хоёр түмний хүсэл эрмэлзэл ийм байна. Орос улс бол ард түмний нөхөр, Орос улс бол дэглэмийн нөхөр биш.  Тиймээс   дэглэм явдаг, харин ард түмэн бол үлдэдэг.  Би тодорхой дэглэмийн тухай яриагүй байна.  Бүхэлд нь ярьж байна. Би манай арабын орнуудын ард түмэн болон Орос улс хамтын ажиллагаатай байхыг хүсч байна» гэв.

”Арабын хавар” 2010 оны 12 р сарын 18-нд Тунисд эсэргүүцэлийн жагсаалаас эхлэж, Ойрхи-Дорнодыг хамарсан   хувьсгалын давалгаа. Тунис, Египтийн хувьсгалын дараа  Ливид хувьсгал гарсан. Түүнчлэн дээрх эсэргүүцэлийн жагсаалууд  бусад орнуудад бас  нөлөөлсөн юм. Хувьсгалууд  нь дөрвөн улсад төрийн тэргүүнийг огцроход хүргэсэн.  Энэхүү хувьсгалын улмаас Ойрхи-Дорнодод болон Хойд Америкт нийт 55 мянга орчим хүн алагдсан юм. Бүс нутгуудад урьдын адил тайван бус байдал үргэлжилсээр байна.