Каирын эрүүгийн гэмт хэргийн шүүх бямба гаригт Египтийн ерөнхийлөгч  асан Хосни Мубаракийг 2011 оны бослогын өдрүүдэд  энгийн олон хүний амь насыг бүрэлгэхэд  буруутай гэж үзлээ. Түүнийг бүх насаар нь хорихоор  яллав. Каирын Цагдаагийн академийн танхимд болсон шүүх хурал дээр ялын тогтоолыг уншсаны дараа талуудын өмгөөлөгч  болон хохирогчид  шүүгдэгчдийн хооронд  ширүүн мөргөлдөөн болжээ.Танхимд  ерөнхийлөгч асныг цаазлахыг шаардан хашгирч  байжээ. Үүний дараа индэр дээр  зодоон эхэлсэн байна.  Шүүгдэгсэдийг  нэн даруй танхимаас гаргаж, шүүгчид индэрээс бууж одов. Египтийн ДХЯ-ны сайд асан Хабиб аль-Адлийг  мөн бүх насаар нь хорихоор яллав.Прокурор гол шүүгдэгчид  Мубарак  болон аль-Адли нарт  цаазын ял оноохыг шаардав.