Японы Байгаль орчны  яам компаниудад  албан тасалгаанд өмсөх зуны улирлын  хувцсыг эргэн харахыг зөвлөжээ.Энэ нь эрчим хүчний хэрэглээг багасгахтай холбоотой гэж Японы ХМХ-үүд мэдээлжээ.  Баасан гаригт  яамдуудад арай хөнгөн маягийн хувцас өмсөхийг зөвшөөрсөн тусгай кампанит ажил эхэлжээ. Энэ нь цахилгаан сэнс ажлуулж их хэмжээний мөнгө зардагийг багасгах боломжтой гэж байгууллагууд үзжээ.   Хэвлэлүүд албаны хувцас болгон зуны улиралд гавай стилийн цамц болон зуны онгорхой сандаль өмсөхийг санал болгов. Нэг сарын өмнө  яамнаас зохион явуулсан эрчим хүч хэмнэх кампанит ажлын хүрээнд албан хаагчдад зангиагүй явахыг  зөвшөөрсөн юм.