Ерөнхийлөгч Барак Обама өөрийн засаглалын эхний өдрөөс эхлэн  ираны цөмийн объектуудын  компьютерын системд вирус халдаах  тушаал өгчээ. Түүгээрээ  Ираны цөмийн технологийн хөгжилд саад учруулахыг хүсч байжээ гэж баасан гаригт “Нью-Йорк таймс” сонин америк, европ болон израилийн энэ хөтөлбөрийн төлөөлөгчдийн гэрчилсэнийг иш татан бичжээ. Америк болон израилийн программистуудын үзэж байгаагаар ираны цөмийн объектуудад нэвтрэн, саад учруулж, түүнийгээ  АНУ руу дамжуулах  Stuxnet  компьютерын өт хорхойг  бүтээж чадсан аж. Ираны эрх баригчид компьютерын өт хорхойны тухай  мэдээллийг няцаав. Гэхдээ “Нью-Йорк таймс” сонины тэмдэглэж байгаагаар,  Ираны иргэний батлан хамгаалахын албаны тэргүүн  Голареза Жалали саяхны нэг өдөр  хэлсэн үгэндээ, Исламын БНУ “дайснууддаа цохилт өгөхөд бэлэн” байгаа бөгөөд тэр дундаа “кибер орон зайд” гэж мэдэгдэж байжээ.