2011 онд Орос улс долларын саятан, тэрбумтны тоогоор дэлхийд 4-р байр эзлэв.Урьд 11-р байр эзлэж байсан аж. Boston Consulting Group-ын жил дутмын 12 дахь судалгааны үр дүнг үүнийг гэрчлэн харуулав. Өнгөрсөн онд Орост 100 сая гаруй долларын орлоготой хүмүүсийн тоо 13 хувиар нэмэгдсэн тухай тайланд өгүүлжээ. АНУ энэ үзүүлэлтээр 1-р байр эзлэж, Их Британи хоёрт, Герман гуравт тус тус орж байна. Өнгөрсөн онд  дэлхийд нийт 12,6 сая саятан байсан. Энэ нь 2010 оныхоос 175 мянгаар илүү их байна. АНУ ба Японд саятнуудын тоо 182 мянгаар багассан байна.

Хөгжингүй орнуудын хувь хэмжээ дэлхийн баялагт 1 хувиар багассан бол  Ази Номхон далайн бүс нутаг, Латин Америк, Ойрхи Дорнод, Африкийн орнуудын хувь хэмжээ 10 хувиар өсөн нэмэгдсэн юм.Ойрын жилүүдэд хөгжиж байгаа зах зээлүүд дэлхийн баялгийн өсөлтийг хангана. Хувь хүмүүсийн нөөц баялаг жил дутам 4-5 хувиар өсөн нэмэгдэж 150 триллион далларт хүрнэ. Түүнээс 40 триллион Японоос гадна АНДБН-ийн орнуудад ногдох юм. Энэ нь Өрнөд, Дорнод Европын улсуудыг хамтад нь авснаас илүү их байна. Энэ завсар Энэтхэгт жилийн өсөлтийн дундаж хурдац 19, Хятадад 15 хувь болно.