«Арабын хавар» гэгчийн үйл явдал, афганистаны хурц асуудал, Солонгосын хойгийн амаргүй байдал Евразийн бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын асуудлыг эн түрүүнд гаргаж байна. Цэргийн эвсэл байгуулахгүй статустай ШХАБ өнөөгийн аюул сорилтын хариуд амжилттай арга хэмжээ авч чадах уу? «Оросын дуу хоолой» радиогоос энэ болон бусад асуултыг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиевэд Орос, Хятад, Кыргызстан, Казахстан, Узбекистан, Тажикистан улсуудыг нэгтгэсэн байгууллагын Бээжинд хийх дээд хэмжээний уулзалтын өмнө тавьсан юм.

ШХАБ мэт байгууллагууд эдийн засгийн хямрал гарч, иргэдийн аж байдал доройтож, олон нийтийн тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэсэн  өнөө үед нэлээд чухал үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр байгууллага гишүүн орнуудын төдийгүй бүс нутгийн асуудлуудыг шийдвэрлэж мэдэх эдийн засаг, улс төрийн тодорхой боломжтой байна. Энэ нь ялангуяа ШХАБ-д хамаатай. Энд Афганистан бүс нутгийн амгалан тайван байдлыг олон жилийн турш бусниулж байна. Иймээс ШХАБ-ын дэргэд ажиглагчийн статустай болох Кабулын мэдүүлэг афганистаны асуудлыг оновчтой шийдвэрлэхэд туслана гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев үзэж байна.

«Афганистаны байдал ШХАБ-ын гишүүн ба бусад улсыг түгшүүлж байна. Афганистан бол зөвхөн бүс нутгийн асуудал биш. Түүнийг хамтын хүчээр л шийдвэрлэж болно. ШХАБ афганистаны ард түмэнд туслаж, тус улсад тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын янз бүрийн байгууллагуудтай шууд хамтран ажиллах зорилго тавьсан.ШХАБ-ын гишүүн улсуудаас нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн асуудлууды нь шийдвэрлэхэд Афганистанд их тусламж үзүүлж байна. Одоо бид манай байгууллагын дэргэд ажиглагчийн статустай болох Афганистаны удирдлагын мэдүүлгийг авч үзэж байна. Ийм статус манай байгууллагатай нягт  хамтран ажиллах боломж тус улсад олгоно гэж Иманалиев хэллээ.

Гэвч Афганистан бол ШХАБ-д нэгдэх гэсэн ганц улс биш. Иран болон өөр хэдэн улсаас мэдүүлэг аваад байна. ШХАБ бол нээлттэй байгууллага юм. Иймээс бүрэлдэхүүнээ өргөжүүлэх боломж бий. Гэвч эдгээр мэдүүлэг тухайлбал Ираны хүсэлтийг тэр болгон түргэн биелүүлэх боломж байхгүй гэж Муратбек Иманалиев хэлээд

«Ираны болон бусад улсын мэдүүлэгүүд бидний анхаарлын төвд байна. Гэвч НҮБ-ын хоригт хамрагдаагүй улс байгууллагад нэгдэнэ гэж ШХАБ-ын дүрмийн баримт бичгүүдэд заасан байна. Харин Иран улсын эсрэг хориг тогтоосон. Гэвч энэ нь Ираны мэдүүлэгт анхааралтай хандахгүй гэсэн үг огт бишээ» гэв.

Энэ онд Түрк улс ШХАБ-тай яриа хэлэлцээ хийх түншийн статустай болох байх. Энэ нь янз бүрийн салбарт байгууллагын боломжийг өргөжүүлэх замаар хийх чухал алхам гэж Муратбек Иманалиев хэлээд

«Түрк улс эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн асуудлаар ШХАБ-тай яриа хэлэлцээ хийх түнш болох нь тус улсад ч байгууллагад ч их ашиг тустай. Бид терроризм, салан тусгаарлах, хэт даврагч бодлого зэрэг олон улсын гурван асуудалтай тэмцэх талаар Түркийн хуримтласан туршлага, боломжийг ашиглана. Миний бодоход Түркийг яриа хэлэлцээ хийх түншийн статустай болгох нь улс төрийн нэн чухал үйл явдал» гэлээ.

Эдүгээ эдийн засгийн салбарт ШХАБ-ын хамтын ажиллагаа идэвхжив. Ажиглагчийн болон яриа хэлэлцээ хийх түншийн статустай орнуудыг хамтын ажиллагаанд хамруулж байна гэж Муратбек  Иманалиев хэллээ.