Дэлхийн гурван удаагийн шатрын аварга болсон Вишванатан Ананд  шатрын хааны титмийг шатрын өлгий нутаг Энэтхэгт төрөлхи Ченнаид аваачина. Тэрээр Орос гаралтай израилийн шатрын их мастер Борис Гельфандтэй гурван долоо хоногийн турш Москвад дэлхийд нэрд гарсан Третьяковын зургийн музейд тоглов.

Вишванатан Ананд оюутан байхдаа оросын шатрын сургуультай танилцсан аж. Тэр Ченнаид тэр үеийн зөвлөлтийн өнөөгийн Оросын ШУ, соёлын ордноос холгүй амьдардаг  байжээ. Нэрд гарсан зөвлөлтийн шатарч Михаил Талийн нэрэмжит шатрын клуб ордонд ажиллаж байв. Дараа нь Ананд Нью-Делид шилжин сууж зөвлөлтийн бас нэг нэрт шатарч Михаил Ботвинникын нэрэмжит шатрын клубад хичээллэжээ.

Вишванатан Ананд энэ тухай өгүүлэхдээ «Ченнаид зөвлелтийн соёлын төвд Талийн нэрэмжит шатрын клубад хийсэн хичээл надад маш чухал ач холбогдолтой болсон. Тэнд долоо хоногт гурван удаа хичээллэж байлаа. Даваа,пурэв гаригт үдээс хойш, ням гаригт бүтэн өдөр клубад хичээллэв. Тэнд маш сайн шатрын багш нар ажиллаж байв. Тэдний зохион байгуулсан тэмцээнүүдэд дуртайяа оролцсон» гэв.

Дөнгөж Москвад  Борис Гельфендтэй болж дуусан тэмцээн нэлээд хүнд түвэгтэй  байсан гэж Вишванатан Ананд хэллээ. Шатрын тэмцээнийг зохион явуулах шинэ шинэ стандарт тэмцээний  явцад батлагдсан гэж Борис Гельфенд хэлээд

«Тэмцээний хүрээнд тай-брейк-ийг хэрэглэсэн. Энэ нь тэмцээнийг төгсгөх маш ухаалаг боломжийн цорын ганц шийдвэр болсон»  гэж шатрын их мастер тэмдэглэв.Москва дэлхийн шатрын нийслэл хэвээр байна гэж Борис Гельфанд дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг дүгнэн онцлов.

5-р сарын өнгөрсөн гурван долоо хоногт дэлхийн бүх өнцөг булангийн  10 сая Интернет хэрэглэгч Вишванатан Ананд, Борис Гельфанд хоёрын шатрын аврага шалгаруулах тэмцээний явцыг ажиглаж судлав. Шируун өрсөлдөөн  тэмцээнийг онцлог болсон. Түүнчлэн энэ удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн дэлхийн шатрын түүхийн яруу сайхан нэгэн хуудас болно  гэж тэмцээний ивээн тэтгэгч оросын томоохон үйлдвэрлэл эрхлэгч Андрей Филатов үзэж байна. Тэмцээн 2,5 сая долларын шагналын сантай байв.

Тэмцээний болзлоор ялагч нь мөн хөрөнгийн 60 хувь нөгөө өрсөлдөгч 40 хувийг тус тус авсан юм. Түүнчлэн Вишванатан Ананд Москвагаас алтан цом, лаавар титэм авч явна. Шагнал гардуулах ёслолын үеэр Оросын шуудангаас тэмдэглэлтэй үйл явдлыг тохиолдуулан гаргасан тусгай дугтуйд тамга дарав.