Та бүхэнд “Оросын дуу хоолой” радиогийн хөгжмийн хөтөлбөрийг толилуулъя. Өнөөдөр бид та бүхэнд Орос улсын Ардын жүжигчин Лариса Долинагийн уран бүтээлтэй танилцуулна. Түүнийг эх орны эстрадын хамгийн шүилдэг дуу хоолой гэж зүй ёсоор нэрлэдэг билээ. Тэр сайхан хоолойтой, жаазын вокалын гайхамшигтай техникийг эзэмшсэн бөгөөд гойд нарийн мэдрэмжтэй.  

Лариса Долина Одессэд хөгжмийн сургууль төгсөөд дараа нь Москвагийн Гнесиныхны нэрэмжит хөгжмийн сургуулийг  эстрадын  дуучны мэргэжиллээр дүүргэсэн юм.  Долина нь арвин их  уран бүтээлийнхээ гучин жилийн хугацаанд олон улсын нэр хүндтэй олон арван тэмцээнүүдийн шагналуудыг удаа дараа хүртэж байсан.  Дуучин эмэгтэйг  шүтэн бишргэчид маш олон. Тэд жааз  болон эстрадын  олон дууг чухамдаа түүний дуулснаар сонсохыг илүүд үздэг юм.  (Дуу)

Та бүхэн хөгжмийн зохиолч Александр Зацепин, яруу найрагч Леонид Дербеневын  “Ищу тебя”/Чамайгаа хайж байна” /дууг Лариса Долина дуулахыг сонслоо. Энэ дуу нь  нэгэн ирээдүйн зураач болон  дундад зууны үеийн хааны охины  хоорондын гайхалтай  хайр дурлалын тухай өгүүлэх киноны дуу юм. Тэд ертөнцид байдаггүй 6-р сарын 31-ний өдөр тэнгэрийн 7 бурхан дээр уулздаг юм.

Оросын нэрт    дуучин бүсгүйн  давтагдашгүй хоолой уран сайхны болон хүүхэлдэйн 70 гаруй кинонд дуугардаг. Дуучин эмэгтэй нилээд хэдэн хөгжмийн кинонд тоглосны дотор “Бид ба жааз” кино юм. Түүний уран бүтээлийн зам жаазаас эхэлсэн . Лариса Долина ЗХУ-ын жаазын  тод өнгүүд дунд багтаж чадсан юм. 

Манай хөгжмийн хөтөлбөрийг Лариса Долина “Бид ба жааз” киноны дуугаараа үргэлжлүүлж байна. (Дуу)

Долинагийн зан авирын гол шинж бол саад бэрхшээлийг тэвчээртэй давах. Тэр эхэлсэн зүйлээ заавал дуусгадаг. 2000 оны эхэн үед Лариса Долина жаазад буцаж ирэхээр шийдсэн юм. Алдартай саксофонч Игорь Бутманы найрал хөжгмийн хамт дуучин эмэгтэй “Жаазын багт наадам” концертын хөтөлбөрийг бэлтгэсэн нь Орос улсын шоу бизнесийн амьдралд томоохон үйл явдал болсон  юм. Лариса Долина нэрд гарсан жаазын зохиомжуудыг чадварлаг дуулж өөрийгөө жаазын хамгийн шилдэг дуучин болон  Оросын шилдэг хоолой гэдгээ дахин батлаж чадсан.

Манай хөгжмийн хөтөлбөрийг Лариса Долина өөрийн  хамгийн нэрд гарсан дуунуудын нэг “Погода в доме” («Гэрийн халуун дулаан уур амьсгал») дуугаараа өндөрлөж байна.