Хятадын эрх баригчид Японы»Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш атомын энергийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг азнах шийдвэрээ  хүчингүй болгох бодолтой байна.. Өнөөдөр CNN телевизийн сувгаар мэдээлснээр БНХАУ-ын засгийн газраас 2020 он хүртэл цөмийн энергийн стратегийн хөгжлийн тухай тогтоол гаргажээ. Засгийн газраас аюулгүй байдлын шинэ стандарт тогтоов. Түүнээс гадна улс орныхоо бүх АЦС-ын байдлыг бүрэн шалгаж дуусна. БНХАУ 2011 онд японы «Фукушима-1» АЦС-ад осол гарснаас хойш шинэ реакторыг боловсруулах үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Үүний хамт аюулгүй байдлын хуучин дурмийг шалгаж,  шинийг боловсруулж эхлэв. Засгийн газар 2020 он хүртэлх эрчим хүчний стратегийн шинэ төлөвлөгөө болон аюулгүй байдлын шинэ дүрэм хэдийд хүчин төгөлдөр болохыг мэдээлээгүй байна.