11 Елизавета хатан хааны хаанчлалын 60 жилийн ойн баяр ёслол Их Британид эхэллээ.Өнөөдөр тэрээр Эпсомд нэрд гарсан морин уралдааныг сонирхон үзэх юм. Маргааш тансаг чимэг бүхий Вангийн чиргүүл онгоцыг Темза голоор  олон мянган жижиг хөлөг дагалдан явна Ойд зориулсан маш олон үзвэрийг улс даяар зохион явуулах юм. Хотуудын гудамжуудад найр цэнгэл, үдэшлэгээр ойг тэмдэглэнэ гэж Британийн зургаан сая оршин суугч мэдэгджээ. Ойн баяр  ёслол мягмар гариг хүртэл үргэлжлэнэ.