НҮБ-ын байнгын гишүүн таван улс ба ХБНГУ-ын төлөөлөгчдийн Ирантай Москвад хийх хэлэлцээ Иран улс цөмийн асуудлыг шийдвэрлэх замаар тодорхой алхам хийхэд бэлэн байх эсэхийг тодруулна гэдэгт АНУ найдаж байна гэж өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Иран эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулах ёстой гэж тэрээр Норвегид хэвлэлийн бага хурал дээр  тэмдэглэжээ. Иран сэжиг төрүүлсэн. Гэвч америкийн тал тус улсын үйл ажиллагаагаар л дүгнэлт хийнэ гэж Клинтон нэмж хэлсэн байна. Асуудлыг шийдвэрлэхэд зуучилж байгаа дээрх зургаан улс Ирантай ээлжит хэлэлцээ 6-р сарын 18,19 өдрүүдэд оросын нийслэлд хийх юм.