Өнөөдөр Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын яаралтай хуралдаанаар саяхан Сири улсад болсон хэрэг явдлыг авч үзэж хэлэлцэнэ. Хэлэлцүүлэг Каирт Арабын улсуудын холбооны төв байранд болох юм. Сирийн Хула суурингийн энгийн номхон оршин суугчдыг олноор нь хөнөөсөн хэрэг явдал хуралдааны гол сэдэв болох байх. 5-р сарын 26-нд тэнд 100 гаруй хүн, түүний дотор 30 хщщхдийг алжээ. Засгийн газрын цэрэг их буугаар буудсаны уршгаар оршин суугчид амь щрэгдсэн гэж хүний эрх хамгаалах байгууллагууд мэдэгдэв. Гэвч олонхи хүмүүсийг ойроос буудаж хөнөөснийг НҮБ-ын ажиглагчид батлав. Дамаск  эмгэнэлт хэрэг явдлыг мөрдөн байцааж, зэвсэгт бүлгүүд энгийн хүмүүсийг хөнөөсөн ажиллагааг хариуцах ёстой гэсэн дүгнэлт хийжээ.