АНУ ойрын жилүүдэд АНДБН-т Тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлнэ. 2020 он гэхэд Тэнгисийн цэргийн хүчний  хөлөг онгоцуудын бараг 60 хувийг  энэ бүс нутаг руу явуулах тухай өнөөдөр Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ. АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта Сингапурт албан ёсны айлчлал хийж байна. Сайдын хэлснээр бол АНУ-ын цэргийг Азид нэмэгдүүлэх зорилтыг бүрэн биелүүлэхэд хэдэн жил шаардагдана. АНУ-ын цэргийн тусгай газар эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн боломжтой байна гэж сайд хэлэв. Эдүгээ АНУ-ын байлдааны 285 хөлөг онгоц АНДБН-т байгаа. Олонхи нь хуучирч, засварлах аргагүй болсон учир ойрын жилүүдэд солигдох юм. АНУ хөлөг онгоцуудаа нэмэгдүүлэх төдийгүй бүс нутагт байрлуулсан флотоо орчин цагийн  тоног төхөөрөмжөөр тоноглох төлөвлөгөөтэй байна.