Орос улс «Хулад үйлдсэн гэмт хэргийг эрс зэмлэн буруушаалаа». Гэвч Москва НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг сирийн зохицуулалтын эргэн тойрны түгшүүртэй байдлыг гааруулахыг эсэргүүцэж байна гэж  Орос улсыг байгууллагад төлөөлж байгаа Алексей Бородавкин мэдэгдээд өчигдөр Москва НҮБ-ын Хүнийн эрхийн зөвлөлийн тусгай чуулганаар авч үзсэн тогтоолыг ямар учраас эсэргүүцснийг тайлбарлав. Дипломат ажилтны хэлснээр бол « тэнцүү бус, обьектив биш баримт бичиг өрөөсгөл талын хэдэн үнэлгээ дүгнэлтийг агуулж байна». Тогтоолын эх бичиг Хүний эрхийн зөвлөлийн мандатын үйл ажиллагааны хүрээнээс хальсан гэж Бородавкин мэдэгдлээ. Өчигдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Хула сууринд аллага хядлага үйлдсэнтэй холбогдуулан Сирийн эрх баригчдыг буруушаах саналыг дэмжлээ. Түүнээс гадна тус зөвлөл энэ сууринд болсон эмгэнэлт хэрэг явдлыг олон улсын хэмжээнд биеэ дааж мөрдөн байцаахыг уриалжээ.