Орос улс Асадыг ч Сири улс дахь  түүнийг эсэргүүцэгчдийг ч дэмжихгүй байна гэж ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Парист  Францын удирдагч Франсуа Олландтой хийсэн  хэлэлцээний үр дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Оросын зорилго «мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талыг эвлэрүүлэхэд» оршино гэж төрийн тэргүүн хэлжээ. Москва Дамаскад ямар нэг онцгой ашиг сонирхолтой байна гэсэн үзэл санааг тэрээр няцаав. Орос улс Сиритэй олон жилийн сайн сайхан харилцаатай байсан ч худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоо, цэргийн жинхэнэ хамтын ажиллагаа хөгжиж төлөвшөөгүй гэж Путин онцлов. Сирийн ард түмэн төр улсынхаа байгуулалын асуудлыг өөрөө шийдвэрлэх ёстой гэж тэрээр тэмдэглэжээ. Францын удирдагч энэ талаар өөр саналтай байгаагаа илэрхийллээ. Сирид гарсан хямралыг зохицуулахын тулд Асадыг огцоруулах хэрэгтэй гэж тэрээр мэдэгдсэн байна.