9-р сард Владивосток хотод АНДЭЗХА-2012” чуулган уулзалт явагдана. Дээд хэмжээний уулзалтын чухал хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг  хүнсний аюулгүй байдлын сэдэв байх болно. Энэ асуудалд Казаньд явагдаж байгаа АТЭС-ийн орнуудын сайд нарын уулзалт зориулагдаж буй юм.

Гол анхаарлыг  хүнсний аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтуудыг төвлөрүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд үүнд,  хүнсний   бүтээгдэхүүнийг зохицуулах, шинэтгэлийг явуулах болон газар  тариаланд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг орж буй юм.

Орос улсын Хөдөө аж ахуйн сайд  Николай Федоров гадаадын түншүүддээ Орос улс хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад идэхитэй хамтран ажиллах сонирхолтой байна гэж батлан хэлээд

«Орос улс АНДЭЗХАБ-ыг даргалан явуулж байгаагийн хувьд түншүүддээ нилээд хэдэн саналуудыг боловсруулж,  тавьсан байгаа. Тэдгээр нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар хамтарсан бүтээлч ажлуудыг үргэлжлүүлэхийг уриалсан юм. Олон үндэстэн ястаны  орны хувьд бид  АТЭС-ийн бүс нутгийн болон олон үндэстэний өвөрмөц эдийн засгуудын онцлогуудыг  сайн  ойлгох болно.  “Эпл”-ийн үндэслэн байгуулагч Стив Жобсын “Шинэтгэл удирдагчийг хэнийг гүйцэж явна гэдгээс ялгадаг “ гэсэн мэргэн үг санаанд орж байна.  Энэ үгний санаа  хөдөө аж ахуйд шинэтгэлийн хөгжил чухам ямар учраас хэрэгтэй болон  түүний бүтэц хүчин чармайлтуудын нэгтгэсэн чиглэл болох ёстой гэдгийг тод томруун тайлбарлаж байна» гэлээ.

Орос улс өөрийн түншүүддээ томоохон 20 төслүдийг санал болгож  байна. Тэр дундаа бүр  Алс-Дорнодод. Тухайлбал, одоо ашиглагдаагүй  байгаа өргөн уудам нөөцийн газрыг эзэмших тухай.  Хөрөнгө оруулалтынхаа  нийт хэмжээ    Орос улс хэдэн арван тэрбум долларт үнэлж байна. Казаньд болж байгаа  яамдууд болон шинжээчдийн түвшингийн  чуулганы хүрээнд   Өмнөд Солонгос, Япон, Хятад, Сингапур, Вьетнам, Тайланд, Шинэ Зеланд, Бруней болон Чилийн төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалтуудыг зохион явуулав.

Үүнээс гадна тэд  хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх болон Владивостокийн ДХУ-ын бусад асуудлуудыг  хэлэлцэж   байна.  Энэ  бол  худалдаа, хөрөнгө оруулатыг  либералчлах болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа болоод  тээврийн   найдвартай  логистиктэй холбоо байгуулах зэрэг асуудал юм.