Оросын нисэх онгоцны үйлдвэрлэлийн нэгдсэн корпораци болон хятадын Comac нисэх онгоцны корпораци Boeing Airbus хоёртой өрсөлдөх бэлтгэл хийж байна гэж оросын «Ведомости» сонинд бичжээ. Оросын ба хятадын корпораци алсын нислэг хийх шинэ онгоцыг зохион бүтээх хамтын үйлдвэрийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Орос улсаас шинэ технологи, Хятадаас хөрөнгө олгох тухай мэдээлжээ. 6-р сарын 5,6 өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Хятад улсад хийх айлчлалын өеэр хамтын өйлдвэр байгуулах тухай хэлэлцээрт  гарын үсэг зурна гэж аж үйлдвэр, худалдааны дэд сайд Юрий Слюсарь мэдээллээ. Түншүүдийн зорилго Ил-96 онгоцны сууринд «2002» хэмээх түр нэртэй алсын нислэг хийх шинэ онгоцыг зохион бүтээх юм. Түшмэлийн хэлснээр бол тус төсөл долоон жилийн хугацаатай. Хөрөнгө оруулалтын хэмжээ 7-12 тэрбум долларт хүрнэ. Эхлээд БНХАУ, Орос хоёрын зах зээлийг судлахаар төлөвлөжээ. Хэдэн зуун нисэх онгоц үйлдвэрлэсэн цагт төслийн зардлыг нөхөж болно гэж түшмэл нэмж хэлэв. Шинэ нисэх онгоцыг БНХАУ-д үйлдвэрлэхээр төлөвлөсэн юм.