Хятад, Япон улсууд Азид хамгийн өндөр байшин барихын төлөө өрсөлдэж байна. Одоогоор Япон түрүүлж байна. Саяхан Токиод «Токио скай три»  телевизийн цамхаг нээгдэж анхны үзэгчдийг хүлээж авлаа. Тэд 624 метр өндөрт  гарчээ. Хятадын талаас «Шанхайн дэлхийн санхүүгийн төв» цамхаг бүр дөрвөн жил барьж байна. 632 метр өндөр цамхаг  барих ажил 2015 онд дуусана гэж хятадын «Хуанцю шибао» сонин мэдээллээ. Дубайн 828 метр өндөр тэнгэр баганадсан Бурж-Халиф бол дэлхийн хамгийн өндөр байшин юм.