АНУ бүс нутагт цэргийн шинэ шинэ баазыг байгуулахын оронд цэргийн эвслийг бэхжүүлэх замаар Ази Нолмхон далайн бүс  нутагт цэргээ нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдөр АНУ-ын батлан хамгаалахын сайд Леон Панетта бүс нутгийн орнуудаар аялах үеэрээ энэ тухай мэдээллээ. АНД-н бүс нутагт АНУ-ын цэргийн шинэ номнолын дагуу  ойрын 10 жилд америкийн цэргийг бүс нутагт нэмэгдүүлж, дээд зэргийн технологийн зэвсэг хэрэглэнэ гэж Панетта хэлжээ. Үүний хамт   бүс нутгийн орнуудтай эвслийг байгуулж, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж түүний дотор хамтрасан цэргийн сургууль явуулж, холбоотнуудынхаа нисэх онгоцны буудал, баазыг цэргийн ажиллагаанд хэрэглэхэд гойд анхаарал тавих юм. Панеттын хэлснээр бол эдүгээ АНУ цэргийн хамтын ажиллагааны шинэ загварыг одоо Австралид удахгүй Филиппинд турших юм.