Энэ оны 2-р хагаст ОХУ-ын зэвсэгт хүчин гадаад орнуудын армиудын анги салбартай тактикын тавиад сургууль  явуулахаар төлөвлөсэн тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны удирдах газраас мэдээлжээ. «ШХАБ-ын хүрээнд олон улсын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гойд анхаарал тавина» гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. «Тухайлбал ШХАБ-ын хүрээнд Тажикистаны нутаг дэвсгэрт террорын эсрэг «Энхийн ажиллагаа-2012» командлал-штабын хамтрасан сургууль явуулахаар төлөвлөсэн гэж ОХУ-ын БХЯ-ны мэдээлэлд өгүүлсэн байна. Түүнээс гадна энэ оны 2-р хагаст орос-энэтхэгийн «Индра-2012», орос- монголын «Сэлэнгэ» хамтрасан сургуулиуд явагдах юм.