6-р сарын 1-нд  АНУ-ын БХЯ-ны тэргүүн Леон Панеттагийн   тус бүс нутагт хийх  9 дэхь удаагийн айлчлал эхлэв.  Тэрээр Сингапурт Шангри ла яриа хэлэлцээн дээр АНУ-ын Азийн стратегийг танилцуулах төлөвтэй байна. Дараа нь Вьетнам, Энэтхэгт айлчилна. 

Өнгөрсөн жил Шангри-ла яриа хэлэлцээний үеэр  АНУ болон Хятадын хооронд маргаан үүссэн юм. Үүгээр Вашингтон бүс нутагт цэргийн чадавхаа нэмэгдүүлж, цэргийн зардлаа эрс өсгөсөнд Бээжинг бууртгасан. Гэтэл үүний  хариуд нь тэд Хятадаас геополитикийн үүргээс гарч байгаа  дүрмийн дагуу бид тоглож байна гэдгийг сонссон.

Энэ удаа Сингапурт Пентагоны тэргүүн АНУ-ын Ази дахь шинэ стратегийг танилцуулах төлөвтэй байна. Энэхүү бодлого нь   хагас жилийн өмнө  яригдаж байсан бөгөөд  бүс нутагт   АНУ-ын цэргийг нэмэгдүүлэхтэй холбоотой болон  Хятадыг барих гэсэн учиртай юм. Пүрэв гаригт БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь  АНУ-ыг Хятадын сонирхолууд  болон санаа тавьж буй  зүйлүүдийг нь хүндэтгэж, АНД-н бүс нутагт бүтээлч үүрэг гүйцэтгэхийг уриалсан.  Ингэхдээ Бээжин нэг бус удаа” АНУ-ын бүс нутагт эргэж ирэх зорилго нь дэлхийн энх тайван болон тогтвортой байдлыг дэмжихэд таарахгүй байна” гэж мэдэгдэж байсан юм.  

«АНУ нь  Хятадтай өрсөлдөхөд  аль болох анхаарлаа тавьсаар байна. Энэ нь дайнд бэлтгэж байна гэсэн үг биш юм. Гэхдээ  тэд Хятадын   цэргийн хандлагад найдвар өгөхгүй байна.  Хятад улс  нь улстөрийн болон маш их хүчтэй  эдийн засгийн сонирхолуудаас үүдэн өөрийн өсөн нэмэгдэх хэнээрхэлийг хамгаалахын тулд хүч хэрэглэхгүй гэдэгт нь  итгэлтэй байх ёстой аж. АНУ-ын стратегийн хүчнүүд аль болохоор Хятадыг барихыг оролдож байна.  Өнөөдрийн байдлаар тэдний  усан доорх стратегийн шумбагч онгоцнуудын ихэнхи хэсэг нь Атлантын далайд бус, харин Номхон далайд, өөрөөр хэлбэл,  Хятад руу харсан байна.  Пуужингийн давшилтаас хамгаалах зэвгсийн тал дээр ч мөн  Хятадын пуужингийн цохилтын тусгал дээр чиглэгдэж байна.

Сингапурын Шангри-ла дээр АНУ, Хятадын хооронд байр суурийн шинэ мөргөлдөөн гарах төлөвтэй байна.  Пүрэв гаригт Бээжин мэдэгдэлдээ, Хятад улс Шангри-лагийн яриа хэлэлцээнд идэвхитэй оролцох бөгөөд тус уулзалтыг мэтгэлцээний чухал   талбар гэж үзэж байна гэжээ. Нөгөөтэйгүүр, Хятадын БХЯ хятадын төлөөлөгчдийн тэргүүн  дэслэгч-генерал  Жэнь Хайцюань,  Леон Панетта нарын болзошгүй уулзалтын тухай шууд хариу өгөхөөс татгалзсан юм.

Хятад улс цаашид шуургуу үзэхэд бэлэн байна. Одоо нээлттэй тэнгист онгоцтээгчид туршилт хийж буй нь санамсаргүй хэрэг  биш юм.  Үүнийг  АНУ-ын БХЯ  пүрэв гаригт анхаарч  Хятад улс  өөрийн онгоцтээгч флотоо  чухалчлан хөгжүүлж байна гэв. Үүгээрээ тэд  АНУ эн тэнцүү өрсөлдөж хараахан чадахгүй, гэхдээ тэдний   хэнээрхэл илт юм.  Тэгсэн ч үүнтэй зэрэгцэн  Хятад улс  тэнгисийн байнуудыг устгах  пуужингийн туршилтууд  явуулж байна. Тэд тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээж, шумбагч онгоцоо идэвхитэй шинэчилж  байна.