Өнөөдөр Азид томоохонд ордог  Токиогийн хөрөнгийн бирж дээр  нэгдгээр сараас хойш хамгийн том үнэт цаасны уналт боллоо.  “Тойота”, “Хонда”,”Ниссан” болон “Кэнон”тэргүүлэх компаниудын үнэт  цаас уналаа.  Унах болсон шалтгаан нь, юуны өмнө ЕХ-ны  өрийн хямрал  нэмэгдэж байгаатай холбоотой.Евро-гийн курс японы иентэй харьцуулахад сүүлийн арван нэгэн жилд гараагүй доод түвшинд очжээ. Америкийн доллар ч бас унажээ.Үнэ ихтэй иен нь  гадаадад зарагдаж байгаа барааны үнийг  үндэсний валютанд шилжүүлсэн байдлаар японы компаниудын орлогыг багасгаж байна. Гэхдээ хувь нийлүүлэгчид нь ногдол ашгийг чухамдаа иенээр олгоход хүрээд байна.

Түүнчлэн, хөрөнгө оруулагчид өмнөх хямралаас илүү аюултай  дэлхийн санхүүгийн хямралын шинэ давалгаан  Токиод  ирэхээс сэрэмжилж байна. Учир нь дэлхийн  байдал хүнд нөхцөлд орж байсан өмнөх  үед  Хятад, Энэтхэг, Малайз, Вьетнам болон Бразилийн  хүчинд дэлхийн эдийн засаг аврагдаж байжээ. Харин одоо байдал туйлын хүнд болоод байна.  Ниллээд хэдэн төрлийн бараа таваарын үйлдвэрлэлийг зогсоох хэрэгтэй болоод байна. Жишээ нь Хятад улсад гэр ахуйн цахилгаан барааны худалдааг  зогсоох.  Дөнгөж сая  БНХАУ-ын аж үйлдвэрийн секторын  ажил хэрэгч идэвхийг хүлээж байснаас нилээд их хэмжээгээр бууруулах болсон тухай баримт нийтлэгдлээ.

“Амгүй цагариг” бий болж байна. АНУ болон европыханд эдийн засгаа амилууллахын тулд экспортоо нэмэгдүүлэх шаардлага урган  гарч байна. Үүний тулд  өндөр өсөлттэй  болон өргөн хэрэглээний бараа таваарыг нийлүүлэх  шинэ хөгжилтэй  үйлдвэртэй  орнууд шаардагдах юм. 

Хэрвээ энэхүү хандлага нь хүчээ авах юм бол, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх болно. Дашрамд хэлэхэд, энэ  тус улсын нефть худалдан авалтын  хэмжээ  2006 оноос хойш хамгийн бага байгаа гэж БНХАУ зарласан. Дэлхий нийтэд одоо БНХАУ-ын удирдлагад л найдах үлдээд байна. Тэд улс ардын аж ахуйгаа урамшуулах шинэ арга хэмжээ авахаар амлаад байгаа юм.