Засгийн газрын эсрэг зэвсэгт бүлгүүдийн дайнчид Хулад энгийн номхон оршин суугчдыг хөнөөсөн. Учир нь тэд сирийн  засгийн эсрэг бослогод оролцохоос татгалзсан байна.Дамаскаас байгуулсан нэг долоо хоногийн өмнө энгийн номхон 100 гаруй оршин суугчийг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн байцаах комиссын гишүүд ийм дүгнэлт хийжээ.

Зэвсэгт бүлгүүдтэй сөргөлдсэн бүхэл бүтэн гэр бүлүүд аллага хядлагад хэлмэгдсэн тухай сирийн мөрдөн байцаах хэсгийн тэргүүн бригадын генерал Касим Жамаль Сулейман мэдээлэв.Түүнээс гадна генерал оршин суугчдын нэг хэсэг нь их бууны буудлагад өртэж амь үрэгдсэн тухай хувилбарыг няцаав. Магадлан шинжлэх ажиллагааны үр дүн ийнхүү таамаглалыг няцааж байна гэж генерал тайлбарлан хэллээ.

Сирийн эрх баригчдаас худал хуурмаг мэдэгдэл хийсэн гэж үүний хариуд НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Сьюзан Райс мэдэгдэв. Түүний хэлснээр бол Дамаскад итгэх учир үндэс алга. Сирид байгаа НҮБ-ын төлөөлөгчдэд бүрэн төгс хувилбар ба мөрдөн байцаах ажиллагаа явуулах хэрэгсэлгүй байна.

Өрнөдийн байр суурь орон нутгийн оршин суугчдаас сөрөг хүчинд нэгдсэн нэрээ дурдаагүй этгээдүүдийн мэдүүлэгт тулгуурлаж байна. Энгийн номхон хүмүүс засгийн газрыг дэмжиж буй «Шабиха» ардын журамт цэргийн ажиллагаанд хэлмэгдсэн гэж тэд мэдээлжээ.

Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Сотников «Оросын дуу хоолой» радиод нөхцөл байдлыг тайлбарлан өгүүлэхдээ

«Хэт даврагсад 5-р сарын 25-26-нд сирийн сууринд цуст  ажиллагаа явуулсан тухай Сирийн төр засгийн төлөөлөгчдийн мэдэгдэл учир үндэстэй байна. Цэргийнхэн ба эрх баригчдаас өнөөгийн нөхцөлд худал хэлэх учир алга. Энэ удаагийн аллага хядлагад хэт даврагсад оролцсон шиг байна. Тэд сирийн сөрөг хүчний хэт радикал жигүүрт хамрагдаж байх» гэв.

Хулад үйлдсэн алан хядах ажиллагаа өрнөдөөс Дамаскад шахалт үзүүлэх шалтаг болов. 10 гаруй улс Сирийн элчин сайд нарыг албадан явуулав. Өчигдөр АНУ ба ЕХ Сирийн эсрэг шинэ хоригийг зарлав.Хулад явуулсан цуст ажиллагааг Дамаскаас мөрдөж байцаасан ажиллагааны урьдчилсан үр дүнг ямар учраас тэр даруй  няцаасныг эдгээр алхам тусган харуулж байна. Өрнөдийн улс төрчид тус сууринд үнэн хэрэг дээр юу болсныг сонирхохгүй байна. Тэр тусмаа үнэн байдал өрнөдийн хувилбараас өөр байвал сонирхохгүй.

Америкийн арми Сирид цэргийн ажиллагаанд оролцож болзошгүй гэж өнөөдөр  АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта хэллээ. НҮБ-ын АЗ-өөс зохих тогтоол гаргавал оролцоно гэж тэрээр нэмж хэлэв. Эдүгээ ийм тогтоол гаргах аргагүй. Орос, Хятад улсууд Сирийн хэрэгт хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцохыг эрс эсэргүүцсээр байна.