Хүүхдийг хамгаалах олон улсын өдрийг өнөөдөр 6-р сарын 1-нд тэмдэглэж байна. Мэдээллээр дүүрсэн, сэтгэл санааны ачаалал ихтэй өнөөдрийн дэлхий ертөнцөд хүүхдүүд амаргуй байдалд орсон. Эцэг эхчүүд, багш нар болон нийгмэээс хүүхдүдэд дэндүү хатуу шаардлага тавьж, тэднийг насанд хүрэгсэдийн амьдралд аль болох түргэн дасгаж тохируулахыг хичээдэг.

Эдүгээ амьдралд гаргах амжилт нийгмийн гол үнэ цэнэт зүйлийн нэг болсон. Эцэг эх нь нийгмийн статус, санхүүгийн сайн сайхан байдлын хойноос хөөцөлдэж, ажил ахуйн дарамтад нэрвэгдэж, хүүхдүүддээ зохих анхаарал халамж тавихгүй байна.Эдүгээ эцэг эхийн хайр халамж өөрчлөгдсэн гэж зарим шинжээч үзэж байна. Тэд хүүхдийнхээ зан төлөв, чадварыг бүрэн хүлээж авахын оронд амжилт гаргасныг сайшаан магтаж, дэндүү хатуу шаардлага тавьж зүйд авир алхам хийдэг байна. Үүний улмаас хүүхэд хамгаалалгүй болсноо мэдэрч, эцэг эхдээ итгэхгүй болдог.

Хэт  хатуу шаардлага хүүхдийн сэтгэл санаа, тэдэнтэй харилцах явдлыг урьтлал болгохгүйд хүргэж байна гэж Москвагийн улсын багшийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимын профессор Наталья Авдеева хэлээд

«Эцэг эх  ямар ч насны хүүхэд нь амжилт гаргахын төлөө зүтгэж анхаарал халамж тавьж байна. «Хүүхэд маань хүмүүст хайртай, сайхан сэтгэлтэй нэр хүндтэй хүн болог гэж эцэг эхчүүд нь 10-15 жилийн өмнө ярьцгааж байсан бол одоо «биеэ дааж амжилт гаргаасай» гэдэг. Ийм хандлага гол төлөв албан тушаал ахихтай холбоотой» гэв.

 Эцэст эцэг эхчүүд ба багш нар  сургуулийн насны өмнөх хүүхдүүдийн оюуны хөгжлийг ташуурдаж, жишээ нь таван настай хүүхдийг  унших, бичих, бодлого бодоход сургаж, компьютер дээр ажиллахыг албадаж байна. «Эцэг эхчүүдийн сэхүүн санаархал гаарч, насанд хүрэгсэд насны сэтгэл судлалын онцлогийг муу мэдэж байна.

Хүүхдийн боловсролд уран сайхан, хөгжим, спортын чиглэл зонхилох нь сэтгэл санааны хэт хүнд ачаал болдог» гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Татьяна Абанкина тэмдэглэн хэллээ. Хүүхэд багаасаа бусдын найдварыг биелүүлж, эцэг эхээс нь сэдсэн амьдралаар амьдрахаа нотлох болсон. Ийм нөхцөлд хүүхэд өөрийн амжилтаас шалтгаалах  нэг ёсны сэтгэлийн өвчинтэй болж мэднэ гэж Татьяна Абанкина хэлээд

«Хүүхдийн сэтгэл санаа гаднын үнэлгээгээс шалтгаалах онцлогтой. Ямар ч хүүхэд сайн үнэлгээ авахыг хичээдэг. Магтаал түүнд тааламжтай. Насанд хүрэгсэд ч амжилтад объектив үүднээс хандахгүй байна. Тэр тусмаа хүүхэд тэгж чадахгүй»  гэв.

Гэртээ ба сургуульдаа нэг ёсны «барьцаанд» байгаа өнөөгийн хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүдтэйгээ итгэмээр харилцаатай байх нь нэн чухал. Ийм итгэл хүүхдийн хөгжлийг урамшуулна. Эцэг эх нь амжилтаас шалтгаалан хүүхэддээ үнэлгээ өгч байвал хүүхдийг эцэг эхээс нь сэтгэл судлалын аргаар хамгаалах шаардлага гарна. Жишээ нь хүүхэд багаасаа амжилт гаргах нь нэг, түүний зол жаргалтай бага балчир нас өөр хэрэг гэдгийг мэргэжилтнүүд насанд хүрэгсдэд тайлбарлавал зохино.