Энэ жил  МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны  яам анх удаа Буриад улсын оюутнуудад Монгол улсын соёл урлагийн их сургуульд суралцах нилээд хэдэн  тэтгэлэг  олгов. Сүүлийн хэдэн  жилийн турш монголчууд Орос улсын энэ бүс нутагт ирж суралцаж байна, харин одоо  оросын оюутнууд Монголд суралцахаар явах юм.

Буриадын Соёлын яамны төлөөлөгч Татьяна Дугарова энэ явдлыг тус Бүгд найрамдлын улсын чухал үйл явдал гэж үзэж байна.

«Монгол улсын соёлын  тэргүүлэх их дээд сургуулиудад  манай оюутнуудыг суралцуулах санаа нилээд дээр гарсан юм. “Байкал” театр, Үндэсний  дуурь, бүжгийн театр гээд бусад олон уран бүтээлийн хамтлагуудад чухамдаа “ардын” төрлийнхэн, тухайлбал, морин хуурчид, хөөмийчид болон уртын дуучид маш эрэлт хэрэгцээтэй байгаа. Тиймээс тэдгээрийг мэргэжлийн хувьд бэлтгэх газар бол дан ганц Монгол улс юм» гэж Татьяна Дугарова хэллээ.

Буриад, монголчууд  нь гарал үүсэл нэгтэй,  ойр ард түмэн. Хэл яриа, уламжлал ёс , соёл заншилд хүртэл нэгтэй. Гэхдээ Татьяна Дугаровагийн үзэж байгаагаар, монголчууд илүүтэй өөрийн ёс заншил, хил яриа, бичиг үсэг болон  соёлоо илүүтэй    хадгалж чадсан аж. Зөвлөлтийн үед буриадууд нь олон зүйлээ алдажээ.

Харин одоо тус БНУ-д үндэсний сэргэн мандалтын процесс явагдаж байна.Буриадын соёлыг  монголын уран бүтээлчид цөөнгүй удаа “амь оруулж” ирсэн удаатай. Тэд буриадын янз бүрийн уран бүтээлийн хамтлагуудад гэрээ хийн ажилладаг. Багагүй жишээ бий. Энэ бол Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриадын урлагийн гавъяат зүтгэлтэн, Ардын жүжигчин,  хөгжмийн зохиолч Б. Наранбаатар болон найрал дууны бурхан,  “Байкал” театрын гоцлол бүжигчин  Баттүвшин болон саяхан Буриадын гавъяат жүжигчин цол хүртсэн дуучин Мөнхзул нар юм. 

«Бидэнд тус хүргэсэн  монголчуудад их талархалтай, хүндэтгэлтэй  ханддаг юм. Тэд манай оюутнуудыг үнэ  төлбөргүй сургах төдийгүй тэдэнд 130 мянган төгрөгийн стипеньд олгож байх юм.  Улан Үдэд Монгол улсын соёл урлагийн их сругуульд суралцах хүсэлтэй авъяастай хүүхдүүдийг сонгон шалгаруулахаар  энэ сургуулийн  багш нар хүрэлцэн ирнэ» гэж Татьяна Дугарова ярьж байна.

9-р сард Буриадын сонгон шалгаруулах тэмцээнээр шалгарсан оюутнууд Улаанбаатарт тусгай сургалтаар суралцаж эхэлнэ.  Энэ бол ардын хөгжим, ардын болон уртын дуу,  морин хуурын ангилал юм. Ялангуяа, хөөмийг хөгжүүлэхийг бид их анхаарч байна.  Дүрслэх урлагт авъяастай хүүхдүүдийг сургах боломж бас байгаа. Тэднийг монголын дүрслэх урлаг болон сийлбэрийн факультетуудад сургана. Монголд суралцах сонирхолтой хүүхдүүд багагуй байна. Сонгон шалгаруулалтын дүнгээр хэдэн хүүхэд Улаанбаатарт  суралцах  нь тодорхой болно.