Хятад улс цөмийн эрчим хүчийг ашиглах  салбарт арабын зарим орнуудтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.  Энэ тухай пүрэв гаригт катарын телевизийн сувагт  өгсөн ярилцлагадаа  БНХАУ-ын ГХЯ-ны Баруун Ази болон Хойд Африкийн удирдах газрын захирал Чэнь Сяодун мэдэгджээ. Дипломат мэдэгдэхдээ, арабын нилээд хэдэн орнуудад  цөмийн эрчим хүчийг  сонирхох явдал өсч буйг  Хятад улс  тэмдэглэж байна гэв.  Атомын эрчим хүч  нь “хэрэг дээрээ нийгэм-эдийн засгийн хөгжлийг шийдэхэд “ чухал үүрэгтэй  юм гэж Чэнь Сяодун хэлжээ. Тэрээр цааш тэмдэглэхдээ,  Хятад улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад  ихээхэн анхаарч, хамтын ажиллагааг идэвхитэй хөгжүүлж, цөмийн эрчим хүч хөгжүүлж байгаа орнууд болон МАГАТЭ-тэй туршлага солилцож байна гэв. Хятад улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй зарчмуудыг хатуу мөрдөж байдаг  гэлээ.