Орос улсын Өвөрбайгалийн хязгаарын Краснокаменск хотын цагдаагийнхан кодеин агуулсан болон дезоморфины мансуурлах бодис бэлтгэхэд зориулагдсан 1,3 мянган ширхэг  эм  хураан авчээ.  Энэ тухай баасан гаригт РИА Новости агентлаг Хязгаар нутгийн ДХЯ-ны удирдах газрын мэдэгдэлийг  иш татан  уламжлав.   Үүнийг Хятадаас хил давуулж  дамын наймаа хийх зорилгоор оруулж ирсэн гэж үзэж байгаа аж.    Өмнө нь ял эдлэж байсан  28 настай эрэгтэй хар тамхичдад 20 ширхэг хятадын эм  зарах гэж байгаад саатуулагджээ.  ДХЯ-ны мэдээлж байгаагаар, эдгээр  эмийг  хятадын хил орчмын Маньжур хотоос дамын наймааны зорилгоор оруулж ирсэн  аж. Хураагдсан эдгээр эмийн  хар захын  нийт үнэ 60 мянган рубль /2 мянган ам. долл/ .