Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Белорусийн албан ёсны  айчлалаа дуусгаад  өнөөдөр Герман улсад айлчлаж, Германы канцлер Ангела Меркельтэй яриа хэлэлцээр хийнэ.Үдэш оросын удирдагчийн Елисейн ордонд  хүлээж байгаа бөгөөд, тэнд тэр Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай анх удаа уулзалт хийнэ. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын тэмдэглэснээр, Путин европын орнуудын тэргүүн нартай Орос-ЕХ хамтын ажиллагаа, евро-атлантын аюулгүй байдал, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг зохицуулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн, Афганистаны байдлын тухай болон ираны цөмийн хөтөлбөр болоод сирийн зохицуулалтын тухай ярилцах болно .