Орос улсад өнөөдөр Олон улсын хүүхдийг хамгаалах өдрийг ёслон тэмдэглэж байна.Орон даяар амьдралын хүнд нөхцөлд байгаа юуны түрүүнд өнчин болон  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд туслах хандивын арга хэмжээнүүдийг өргөн  дэлгэр явуулж байна. Нийслэл хотод зохиогдох  арга хэмжээнүүдийн хамгийн  гол хөтөлбөр Их театрын тайзнаа болох  Москвагийн  найрал дууны академийн төгсөгчдийн  концерт. Москвагийн төвд өсвөрийн   зочидоо зориулан асуулт хариултын уралдаанууд болон мастер классууд зохиогдоно.Түүнчлэн, хүүхдүүдэд зориулан мөхөөлдсөөр “буудах “ мөсөн их бууг байрлуулна.  Петебург хотод интер идэвхитэй тоглоомуудтай үлгэрийн талбайг нэг өдөр ажллуулна. Түүнчлэн жинхэн чихрээр барьсан нэг давхар байшин байх болно. Энэ байшинг барьхад 30 кг шоколад оржээ. Барнаул /Алтай/, Казань /Поволжье/, болон Брянск/Оросын Төв/ хотуудад сүйх тэргэнүүдийн парад  явагдана.  Олон улсын хүүхдийг хамгаалах өдрийг  1949 онд  Москвад болсон Олон улсын эмэгтэйчүүдийн  холбооны чуулганы зөвлөлөөс  эхлэн тэмдэглэх болсон. Анх энэ өдрийг 1950 оны 6-р сарын 1-нд дэлхийн 51 оронд тэмдэглэсэн.