ЕЗ-ийн хориг арга хэмжээнүүд нь Тегераны дэглэмийг солих зорилгогүй гэж Европын Зөвлөлийн  тэргүүн Хермай ван Ромпей мэдэгдэв.  “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа, хориг арга хэмжээнүүд нь Ираныг яриа хэлэцээрийн ширээний ард эргүүлэн авчрахад байгаа юм гэж  тэр цохон тэмдэглэв. Тэрээр цааш хэлэхдээ, хориг арга хэмжээнүүдийг цуцлах юм уу, зөөлрүүлэх нь Тегераны цөмийн салбарт хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буйгаас шалтгаална гэв. Түүнчлэн, Ираны хувьд ЕХ-ны тавьсан нефтийн хориг  өмнө нь 7-р сарын 1-нд хүртэл хийсэн гэрээнүүдээс бусад тохиолдолд  үйлчилж байгааг сануулав.

Өнгөрсөн 1-р сарын сүүлчээр 27 орны ГХЯ-ны тэргүүн нар ЕХ-ны Иранаас нефть нийлүүлэхэд хориг тавьсан юм. 7-р сарын 1-нээс үйлчлэх энэхүү багц хоригуудын хүрээнд Тегеранаас нефть худалдан авах   ЕХ-ны гишүүн орнууд энэ улсаас нефть нийлүүлэхээ бүр мөсөн зогсоох ёстой. Иран нь өөрийн зүгээс ЕХ-ны орнуудын нефтийн нийлүүлэлттэй хобогдуулан  хариу арга хэмжээ  авахаа нэг бус удаа сүрдүүлсэн юм. АНУ болон Өрнөдийн нилээд хэдэн орнууд  Ираныг энхийн атомын   нэрийн дор цөмийн зэвсэг боловсруулж байгаа гэж сэжиглэж байгаа юм.  Тегеран  бүх зэмлэлийг няцаан мэдэгдэхдээ, цөмийн хөтөлбөрүүд нь тус улсын дотоодын эрчим хүчний хэрэглээг шийдэх үүднээс чиглэгдсэн гэжээ.